Overview
Ахлах хуулийн зөвлөх Jobs in Ulaanbaatar Hot, Mongolia at Tavan Bogd Group
Title: Ахлах хуулийн зөвлөх
Company: Tavan Bogd Group
Location: Ulaanbaatar Hot, Mongolia
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
- Компанийн бүхий л үйл ажиллагааны эрсдэлтэй цэгийг тодорхойлох, компанийн үйл ажиллагааны хүрээнд аливаа эрх зүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ухуулан таниулах, хууль, эрх зүйн хэм хэмжээний хэрэгжилтийг хангахад шууд удирдлага болон бусад газар, хэлтэс албаны удирдлагад мэдээлэл, зөвлөгөө өгч хамтран ажиллах;
- Компанийг хууль, шүүх төрийн байгууллагад төлөөлөх, байгууллагын эрх ашгийг хамгаалах;
- Эрх зүйн болон бодлогын баримт баримт боловсруулах;
- Гэрээ, контракт болон эрх зүйн харилцааг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэгдсэн бүх төрлийн бичиг баримтыг боловсруулах, хянах;
- Компанийн эрх зүйтэй холбоотой ажлууд;
Тавигдах шаардлага:
- Эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
- Гадаад харилцагч нартай гэрээ байгуулах, холбогдох хууль зүйн асуудлыг шийдвэрлэж байсан 5-аас дээш жилийн туршлагатай;
- Бизнесийн болон хууль зүйн англи хэлний бичгийн өндөр чадвартай;
- Асуудлыг олон талаас нь дүгнэх, шийдвэрлэх ур чадвартай;
- MS Office хэрэглээний программууд /MS Excel, Word/ программ дээр сайн ажиллах чадвартай;
- Аман болон бичгийн харилцааны ур чадвар сайтай;
- Бие даан болон багаар хамтран ажиллах чадвартай;
Нэмэлт мэдээлэл:
- Сонголттой цагийн хуваарь;
- Мэргэжлийн болон үндсэн ур чадварын сургалтуудад хамрагдах;
- Таван Богд Группийн 5-6 төрлийн сонирхлын клубүүдэд хамрагдах;
- Урамшуулалт цалин; Ажилтанд олгох сар бүрийн купон буюу бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх;
- Хоол, унааны хөнгөлөлт; Эрүүл мэндийн сайн дурын даатгалын 50 хувийн хөнгөлөлт;
- 2 сард нэг удаа эмнэлэгт үзүүлэх 4 цагийн цалинтай чөлөө;